Аи92 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн байна
Аи92 автобензины үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Литр тутамдаа 1450 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 1750 төгрөг болсон байна. Харин дизель түлш литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө шатахуун импортлогч компаниуд Аи92 бензиний үнийг литр тутамд 600 төгрөгөөр нэмнэ гэж холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Ингээд Засгийн газар болон Ашигт малтмал газрын тосны газрын төлөөлөл, шатахуун импортлогч компаниудтай хэлэлцээр хийж, бензиний үнийг барьсан юм. Тэгвэл дөнгөж сая Аи92 автобензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон бензиний үнийг вакцинжуулалт 60 хувьд хүртэл барих тохиролцоог хувийн хэвшилтэй хийсэн. Шатахууны импортын үнэ нэмэгдсэн учраас цаашид үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тайлбарыг УИХ-ын чуулганы хуралдаанд өгсөн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.