УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл экс сайд Т.Мөнхсайханд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хатуу үг дайлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл экс сайд Т.Мөнхсайханд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хатуу үг дайлаа.

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл экс сайд Т.Мөнхсайханд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хатуу үг дайлаа.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж байхын оронд зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан.

Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд жил гаруй дуугүй явлаа. Давардаг юм байна.

Төрийн алба залгамж чанартай учраас би тэгсэн, миний үед хийсэн юм гэж ярьдаггүй. Өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр торгоож байгаа нь бодит үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүнээ эхэлж тавьсан бодлого төлөвлөгөө, зоримог шийдвэр, бүхнийг эрүүл мэндийн салбарт зориулж байсны үр дүнд үр дүнд эрүүл мэндийн салбар анх удаа уушиг орлуулагч ЭКМО аппараттай болсон. Япон улс ПСР-ын оношлуур үйлдвэрлээд 3-хан хонож байхад Монгол улсдаа оруулж ирснээс хойш нэг ч удаа оношлуураар таслаагүй. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч, эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү залуус аа!!! АМ АСУУГААД БАЙВАЛ ХЭЛЭЭД ӨГЬЕ. ТА НАРТ КОРОНАГҮЙ МОНГОЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН. ОДОО ЯМАР БАЙНА??? Үргэлжлэл бий. "Сарангэрэлийг шалгуулъя" гэдэг давалгаа явуулсаны чинь дараа үгээ дахин хэлнэ" хэмээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.