Токиод 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22-нд онц байдлын дэглэм тогтооно.

Токиод 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22-нд онц байдлын дэглэм тогтооно.

Японы Засгийн газар Токиод 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22-нд онц байдлын дэглэм тогтооно гэж тус улсын  эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура өнөөдөр болсон шинжээчдийн комиссын хуралдааны үеэр  мэдэгдэв.

“Токиод халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдсан хэвээр байгаагаас гадна “дельта” хувилбар тархаж байна. Үүнээс гадна зуны улирал эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгдэх боллоо. Халдварт өвчнийг тогтоон барьж, эрүүл мэндийн тогтолцоог хамгаалахын тулд бид 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22-нд онц байдлын дэглэм тогтооно” хэмээн тэрбээр хэлжээ.

Тийнхүү 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болох зуны Олимпын наадмын үеэр Токиод онц байдлын дэглэм үйлчилнэ гэсэн үг юм.

Мөн хугацаанд өмнөд Окинава мужид онц байдлын дэглэмийг сунгана гэж Нишимура мэдэгджээ. Үүнээс гадна зүүн Чиба, Сайтама, Канагава, баруун Осака мужид  халдварын дэгдэлттэй тэмцэх чангатгасан арга хэмжээг 8 дугаар сарын 22-ныг хүртэл сунгаж байгаа аж.

Токиод 6 дугаар сарын 20-ныг хүртэл онц байдлын дэглэм хэрэгжиж байсан бол дараа нь авсан халдварт өвчний тархалттай тэмцэх чангатгасан арга хэмжээ 7 дугаар сарын 11-нийг хүртэл хэрэгжих юм. Чангатгасан арга хэмжээ нь онц байдлын дэглэмээс илүү зөөлөн хэдий ч зоогийн газар, шөнийн цэнгээний газрууд болон архи согтууруулах ундаа борлуулах цагийн хуваарийн хязгаарлалт ижил хэрэгждэг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.