Английн хөл бөмбөгийн клуб дэлхийн хамгийн анхны орчин үеийн модон цэнгэлдэх хүрээлэн барина

Английн хөл бөмбөгийн клуб дэлхийн хамгийн анхны орчин үеийн модон цэнгэлдэх хүрээлэн барина

Английн баруун өмнөд Глостершир гүнлэгийн Нейлсуорт хотоос гаралтай "Форест Грин Роверс" мэргэжлийн хөл бөмбөгийн клуб байгаль орчинд ээлтэй материал болох модоор дэлхийн анхны орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнг  барихаар болжээ.

Таван мянган хүний ​​суудалтай "дэлхийн хамгийн ногоон цэнгэлдэх хүрээлэнгийн" зураг төслийг Ирак гаралтай, Британийн алдартай архитекторч Заха Хадидын (1950-2016) үүсгэн байгуулсан “Zaha Hadid Architects” компани гаргасан байна.

Английн дөрөв дэх хүчирхэг дивизонд тоглодог тус клуб энэхүү цэнгэлдэх хүрээлэнг 2025 он гэхэд барьж дуусгана гэж найдаж байгаа аж.

Ташрамд сонирхуулахад, 2019 оны гуравдугаар сард Норвеги улсад дэлхийн хамгийн өндөр модон барилгыг барьж дуусжээ. Уг барилгын өндөр нь 85.4 метр аж. Давхар өнгөлгөөтэй модыг барилгын үндсэн материал болгон ашигласан учир 18 давхар өндөр барилгыг байгаль орчинд ээлтэй, аюулгүй барилга хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.