Хакүхо, Тэрүнофүжи нар 10 даваатай тэргүүлсээр байна

Хакүхо, Тэрүнофүжи нар 10 даваатай тэргүүлсээр байна

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Окиноүми /М-5/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 10 даваатай болов.

Өнөөдөр Их аварга Хакүхо, Комүсүби Вакатакакаге-тай учраа таарсан байна. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Чиёотайрюү /М-4/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 10 дахь даваагаа авч Их аваргын адил башёг тэргүүлсээр байна. Тэрбээр өнөөдөр Сэкиваке Митакэүми-тэй барилдана.

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Дайэйшёо /М-1/-той учраа тааран барилдаж, түүнийг цүкиотоши мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай боллоо.

Энэ өдөр Хошёорюү/М-5/ С.Бямбасүрэн, Тобизарюү /М-3/-тэй таарч, түүнийг ошидаши мэхээр унагаж 7 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Котоеко /М-4/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 7 даваа, 3 унаатай яваа бол, энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Шиманоүми/М-9/-тэй таарч, түүнийг хикиотоши мэхээр унагаж 6 даваа, 4 унаатай болов.

Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Токүшёорюү /М-15/-тэй барилдаж, түүнийг окүридаши мэхээр унагаснаар 7 даваа, 3 унаатай болов.

Озэки Шодай, энэ өдөр Сэкиваке Митакэүми-тэй барилдаж, түүнийг хатакикоми мэхээр давж 6 даваа, 4 унаатай болов

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.