Хөвсгөлд хоёр удаа газар хөдөллөө
Хөвсгөл аймагт өчигдөр 2 удаа газар хөдөллөө.
Тодруулбал, Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун зүгт 32 км-т, 7 дугаар сарын 20-ны 12.00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Мөн Бүрэнтогтох сумын Тээл багийн Ялбаганат гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 23 км-т 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 19 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.