Такагэнжи сүмогоос хөөгдсөн
Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндааны бөх Такагэнжи марихуан татсан хэргээр сүмо бөхөөс хөөгдөх нь гарцаагүй болжээ.
Сүмогийн холбооны эх сурвалжийн мэдээнээс үзэхэд Такагэнжиг торгох, барилдах эрхийг нь хасах зэрэг шийтгэл оноохгүй, хөөх нь тодорхой болжээ. Холбооноос авсан шээсний шинжилгээгээр тэрээр өвс татсан нь илэрсэн бөгөөд Нагояд татсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Түүний ихэр Таканофүжи залуу бөхчүүдийг дэглэсэн хэргээр сүмогоос хөөгдөж, одоо холимог тулааны тамирчин болоод байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.