Жүдоч Л.Сосорбарам эхний өрсөлдөгчөө ялав
Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр Монголын багаас эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам нар хүчээ сорино.
Эмэгтэйчүүдийн 52 кг жингийн В хэсэгт орсон Л.Сосорбарам эхний барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёроватай хийж өчих мэхээр цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарлаа. Диёра бол Их Дуулга тэмцээнд түрүүлсэн Узбекистаны анхны эмэгтэй жүдоч юм. Манай бөх, 23 настай 2019 оны Азийн аварга, 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт энэ бөхтэй 4 таарч барилдахад манай бөх 3 удаа ялж байжээ.
Л.Сосорбарамын дараагийн өрсөлдөгч Швейцарын жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Фабьен Кохер. Энэ бөх 57 кг-аас доош бууж ирсэн бөгөөд 2019 оны Будапештийн Гран при тэмцээнд Л.Сосорбарамыг ялж байсан юм байна.
Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковтой барилдана. Миньков эхний тойрогт Катарын Элдрисси Аяоуб-ыг цэвэр ялжээ. Миньковтой манай бөх өнгөрсөн гуравдугаар сард Ташкентийн Их Дуулгад таарч барилдан, ялж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.