С.Энхболд: Эдгэрсэн хүмүүс ДЕЛЬТА ВИРУСЭЭР ӨВЧЛӨХ эрсдэл өндөр байна

С.Энхболд: Эдгэрсэн хүмүүс ДЕЛЬТА ВИРУСЭЭР ӨВЧЛӨХ эрсдэл өндөр байна

Төрийн ордонд өнөөдөр /2021.07.26/ Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл, танилцуулгыг хийв.

Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллахаар болсон. Бид одоо дельтавирусийн мутацлагдсан хувилбарт анхаарч байна. Өнөөдрийн байдлаар дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна. Манай улсад одоогийн байдлаар дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан, холбогдох судалгааг хийж байна" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.