ДОРНЫН ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн.

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 24. Сумъяа гараг. Нэг эхний зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр.

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.                                             

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ 2021-07-31

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг өөрчиллөө. 2021-07-31

Наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглоно 2021-08-01

Хөшигийн хөндийн тууш замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлс 2021-08-01

Улаанбаатарт үүлшинэ бороо орно. 2021-08-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн. 2021-08-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн ойрын ирээдүйд амжилтад хүрнэ. 2021-08-02

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусний шинжилгээний 6 цэгт ажиллана. 2021-08-02

Улаанбаатар хотод өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-08-02

Улсын хэмжээнд эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10304 иргэн байна. 2021-08-02

Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 1100 км-ын холын зайд гүйхээр өчигдөр замдаа гарлаа. 2021-08-02