Нью-Йорк хотын дарга 300 хоригдлыг суллах захирамж гаргажээ

Нью-Йорк хотын дарга 300 хоригдлыг суллах захирамж гаргажээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Нью-Йорк хотын дарга Билл де Блазио 300 хоригдлыг суллах тушаал гаргажээ.


Энэхүү шийдвэр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүчирхийлэл үйлдээгүй, шоронд хоригдох нэг жилээс багагүй хугацаа үлдсэн хоригдлуудад хамааралтай аж. Үүнээс гадна одоогоор саатуулагдаж байгаа, ялын тогтоолын шийдвэр нь хүлээгдэж байгаа 100 орчим хүнийг чөлөөлж магадгүй байгааг Билл де Блазио онцолжээ.


Гэр бүлийн юмуу бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хоригдсон гэмт хэрэгтнүүдэд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Одоогийн байдлаар Нью-Йорк хотод коронавирусээр халдварласан 14776 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Халдвар авсан 131 хүн нас барснаас 54 хувь нь 75-аас дээш насны хүмүүс байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.