Сургууль, цэцэрлэгийг бүрэн халдваргүйжүүлж хичээл сургалтыг эхлүүлнэ
Нийслэлийн эрүүл мэндийн ажилтнуудын шуурхай хурал болж, ЕБС болон цэцэрлэгүүдэд байрлаж байгаа халдварын эсрэг дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэхээр боллоо.
2021-2022 оны хичээлийн шинэ жилийг 9 дүгээр сарын 1-нээс танхимын болон цахим хэлбэрээр хослуулан явуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа билээ. Тиймээс бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд эцсийн халдваргүйжүүлэлт ариутгалыг хийхээр болоод байна.
ЕБС, цэцэрлэг, МСҮТ, политехникийн коллежийн багш ,ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 их, дээд сургуульд 150.100 оюутан суралцах талаар БШУЯ-наас мэдээлж байна.
Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, политехникийн коллежийн багш ,ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж вакцин хийлгэсэн дүнтэй байна. Мөн энэ сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.