Өмнө нь цэцэрлэгт яваагүй 4 настай хүүхдийг цэцэрлэг АВАХГҮЙ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаарх бодлогоо танилцуулсан.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5:9 хөтөлбөрөөр хичээллэнэ.
Өөрөөр хэлбэл, тав хоног танхимд, дараагийн долоо хоногт цахимаар суралцах юм. Харин цэцэрлэгийн хувьд 2, 3 настай хүүхдийг одоогоор авахгүйгээр шийдвэрлээд байгаа.
Цаашид халдварын нөхцөл байдал болон вакцинд хамрагдсан байдлаас хамаарч дараагийн шийдвэрийг гаргах аж.
4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авна. Ингэхдээ 5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж байгаа бол 4 настай ч өмнө нь цэцэрлэгт яваагүй хүүхдийг энэ удаад цэцэрлэгт хүлээж авахгүй байх чиглэл барьж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.