Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ

Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллалаа. Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ 325 сургуулийн 1-2 бүлгийг хамруулж, 24 мянган суралцагчаас түүврийн аргаар судалгааг авах юм.

СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЖ БУЙ НЬ ДАРААХ ЗОРИЛГОТОЙ:

- Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх

- Сургуульд шинээр элсэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтоох,

- Багш сурагчаа таньж мэдэх, түүнд тохирсон арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх,

- Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, ахиц амжилтыг бодитой тайлбарлах, мэдээлэх.

Энэхүү судалгааны үр дүнд бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөмж боловсруулах юм. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна ерөнхий боловсрол болон дээд боловсролын чанарын үнэлгээг мөн хийнэ. Цаашлаад багш, сургалтын байгууллагын боловсролын үнэлгээг хийхээр төлөвлөж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвийг чадавхжуулж байж боловсролын салбарын шинэчлэлийг хийнэ гэдгийг онцоллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа 2021-08-12

Монгол, Турк улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр улсын эрх бүхий байгууллагууд цахим уулзалт хийлээ 2021-08-12

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 2021-08-13

ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр хууль цааз гаргах, гэмтнийг шийтгэхэд сайн 2021-08-13

Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-08-13

Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ 2021-08-13

Financial Times: Рио Тинто шинжээчдийн тайлантай танилцсаны дараа тайлбар хийнэ гэв 2021-08-13

“Яармаг” худалдааны төвөөс хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна. 2021-08-13

Сибирт бороо орж, утаа зүүн зүг рүү шилжих төлөвтэй байна 2021-08-13

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа есдүгээр сард эхэлнэ 2021-08-13

Ажлын байр хайж буй иргэдийг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна 2021-08-13