Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийг өнөөдөр нээж байнгын ажиллагаанд орууллаа.

Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийг өнөөдөр нээж байнгын ажиллагаанд орууллаа.

Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийг өнөөдөр нээж байнгын ажиллагаанд орууллаа.

Тус чөлөөт бүсийг байгуулах шийдвэр 2004 онд гарсан ч дорвитой бүтээн байгуулах ажил өрнөөгүй юм. Тиймээс сүүлийн 17 жил ярьж байгаа энэхүү чөлөөт бүсийн “чөдрийг” тайлж үйл ажиллагааг нь эрчимжүүлж буйг Шадар сайд С.Амарсайхан нээлтийн ёслолын үеэр онцлон тэмдэглэв. Тэрбээр, “Чөлөөт бүс хэрхэн байгуулах төрийн бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцээ барьж эхэлсэн нь ажил саатах гол шалтгаан болсон тул төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл боловсруулсныг тодотгов. Тус хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганы хугацаанд батлахаар төлөвлөж байгааг тэмдэглэлээ.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэй. 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж 2015 онд хүлээлгэн өгөх байсан. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламж барьж Улсын комисст өгөөд байна.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн долоон га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх ёслолд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нарын албаныхан оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.