Сэтгэл зүйчид баталгаат ажлын байртай болсоор байна

Сэтгэл зүйчид баталгаат ажлын байртай болсоор байна

Эрүүл хүн гэхээр хүмүүс зөвхөн бие махбодын хувьд эрүүл хүн гэж ойлговол өрөөсгөл болно. Эрүүл хүн гэдэг нь дан ганц биеийн бус сэтгэл зүйн хувьд ч мөн эрүүл байхыг хэлнэ.

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн гэж:

• Хэвийн ажиллаж, амьдарч, суралцдаг

• Нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулдаг

• Нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан зохицож чаддаг

• Бие даан ажиллаж, хариуцлагатай байж чаддаг

• Сэтгэцийн эмгэг өөрчлөлтгүй хүнийг хэлнэ.

Дэлхийн бүх улс орнуудын нийт суралцагчдын 91 хувь “Ковид-19” цар тахлын нөлөөнд өртсөн бол 3 суралцагч тутмын 2 нь сурлагын хоцрогдолд орсон. Энэ нь зөвхөн сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” гэж ЮНЕСКО тодорхойлж байна.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь одоогийн нийгэмд, ялангуяа цар тахалтай энэ нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг үе шаттайгаар мэргэшүүлэн ажиллуулах ажлыг эхлүүлээд байна.

Одоогоор “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургууль, БШУЯ-ны харьяа лаборатори болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг ажиллуулахаар мэргэшүүлэн сургаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн яамнаас вакцинд хамрагдаагүй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. 2021-08-21

Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ 2021-08-21

Дэд сайд Б.Мөнхжин БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав 2021-08-21

Г.Занданшатар: Авлигын дагнасан шүүхтэй болох талаар судалж танилцуулахыг даалгав 2021-08-21

Ж.Мөнхбат: Жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд Монгол Улсын хөгжлийн чухал зорилтуудын нэг 2021-08-21

Сэтгэл зүйчид баталгаат ажлын байртай болсоор байна 2021-08-21

Сүүлийн 24 ЦАГТ: Ковидын 1651 шинэ тохиолдол илэрч, 4 хүн нас барлаа 2021-08-21

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно 2021-08-21

ЭЕШ-ын сэдэв задарсан гэх мэдээллийг БҮТ-өөс үгүйсгэлээ 2021-08-21

ЭЕШ-ын сэдэв задарсан гэх мэдээллийг БҮТ-өөс үгүйсгэлээ 2021-08-21

Хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамрууллаа 2021-08-21