МХЕГ: Их хэмжээний өлөн гэдэс хилээр гаргах гэж байсныг илрүүллээ

МХЕГ: Их хэмжээний өлөн гэдэс хилээр гаргах гэж байсныг илрүүллээ

Дорноговь аймаг Замын-Үүдийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Экспортын хяналтын талбайд хяналт шалгалт хийж, адууны өлөн гэдэс их хэмжээгээр гаргах гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд дугуйндаа 100.9 кг өлөн гэдэс нууж, БНХАУ руу гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Тус хуулийн 11.21.11-дТарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.