БНСУ-ын төлөөлөгч Но Гю Док Вашингтонд хүрэлцэн очжээ.
Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын төлөөлөгч Но Гю Док Вашингтонд хүрэлцэн очжээ. Тэрбээр АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээ хийх юм.
"Бид одоо Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл явцыг дахин эхлүүлэх чухал цэг дээр байна гэж бодож байна" гэж БНСУ-ын төлөөлөгч Вашингтон руу мордохынхоо өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр мөн айлчлалынхаа үеэр “Пёньяны цөмийн асуудал, Солонгосын хойгтой холбоотой янз бүрийн асуудлыг АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй нарийн хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа нэмж хэлжээ.
Но Гю Док БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Сон Кимийг Сөүлд айлчилснаас долоо хоногийн дараа Вашингтонд ирсэн байна. Наймдугаар 23-нд тэрбээр Сон Кимтэй уулзаж, Солонгосын хойгийг цөмөөс зэвсгээс ангижруулах, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах асуудлаарх хэлэлцээг сэргээхэд гаргах хамтын хүчин чармайлтыг хэлэлцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.