ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ 15 БҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ 15 БҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн нийслэлийн түгжрэлийг бууруулах шийдлийн танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийсэн. Тэрбээр танилцуулгын талаараа мэдээлэл өглөө.

Нийслэлийг орлогч дарга, нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн:

НЭГ, НАЙМДУГААР САР БОЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕ БАЙДАГ

Хотын түгжрэл бүсчлэлийн асуудалтай байдаг. Хотын төв бол орц гарцнаас хамаарсан түгжрэл үүсдэг. Баруун, зүүн, хойд урдаасаа хотын төв рүү чиглэсэн гол замын ачаалал байдаг. Мөн улирлын чанартай түгжирч байгаа. Нэгдүгээр сар, наймдугаар сар бол оргил ачааллын үе байдаг. Сургууль цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор наймдугаар сарын дунд үеэс түгжрэл эхлээд, арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл оргил ачаалалтай байдаг. Арванхоёрдугаар сард бага зэрэг багасаад буцаад өсдөг.

110 МЯНГАН ХҮҮХДИЙГ 53 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗӨӨЖ БАЙНА

Ингэснээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээнээс үүдсэн түгжрэл 23-28 хувь байна гэдгийг олж тогтоосон. Нийтдээ хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас болоод 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн судалгаа гарсан. Үүн дээр бүлэг арга хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтраад хийгдэж байгаа.

ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭЖ НИЙСЛЭЛЧҮҮД 947 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙНА

Түгжрэлээс үүдэж нийслэлчүүд 947 сая ам.долларын зардал гаргаж байна. Энэ зардлыг шууд болон шууд бус гэж хоёр ангилсан. Авто замын түгжрэлд шууд зарцуулж байгаа нь 100 орчим сая ам.доллар шууд бус зардал гэдэгт үр өгөөжгүй хөдөлгөөнд оролцох, ажлын бүтээмж, цаг алдсан байдлаас үүдсэн зардал орж байгаа. Түгжрэлийн өртөг зардал ойрын таван жилд 5-7 дахин нэмэгдэх тооцоолол бий.

  • 2028 оноос Улаанбаатар хотод зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд бүрэн шилжүүлэх
  • 2022 оноос эхлэн 7-оос дээш жилийн насжилттай автомашины татварыг нэмэх санал оруулсан

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр 4000 чингэлэг автомашин орж ирэхээс 60 хувь нь хуучин автомашин байна.

Ихэнх ажлын байр Их тойрууд байршдаг. Ажилдаа ирдэг хөдөлгөөн нь нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг тул нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг 5:30-00:00 цаг хүртэл шилжүүлэх тухай танилцуулга хийгдлээ. Одоогоор зургаан ширхэг нүхэн гарцны бүтээн байгуулалт эхэлсэн. Мөн 32 уулзварын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх гэх мэт замтай холбоотой ажлууд эхнээсээ хийгдээд явж байна.

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ 15 БҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

  • Машинтай холбоотой төлбөр тооцоо, жолооны үнэмлэхийг цахимжуулах, хүнд суртлыг арилгах үндсэн шийдэл гарна.
  • Дугаарын хязгаарлалт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Гарахгүй дугаартай автомашины 60-70 хувь нь хөдөлгөөнд оролцдог тул дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангуулах чиглэл өглөө.
  • Татвар, даатгал, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх уриалга гаргаад хэрэгжилтийг хангуулна.
  • Явган зам болон нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан зөрчлийг epolice АПП ашиглан мэдэгдэх боломжтой
  • Зогсоолыг төлбөржүүлнэ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.