Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх боломж бүрдүүлэн, одоогоор 25 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Баянзүрх дүүргийн Жуковын талбайд байрлах “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд гэхэд Ховд, Сэлэнгэ аймгаас ирсэн 15 ногоочин 21 төрлийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, таримал жимс, даршилсан ногоо худалдаалж байв.

Сэлэнгэ аймгийн ногоочин С.Мөнгөнцэцэг “Биднээс төлбөр, түрээс огт авахгүй байгаа болохоор ногоогоо хямд зарахыг хичээж байна. Төмс нэг кг нь 500, байцаа кг нь 1000 төгрөг. Хамгийн үнэтэй нь гэвэл хулууг кг нь 3500 төгрөгөөр борлуулж байна” хэмээжээ. Энд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ургуулсан, даршилсан ногоонууд худалдаалж байна. Мөөгтэй лечо, хүрэн манжин, лууван, байцайны салат, өргөст хэмх гэхэд 4000-8000 төгрөгийн үнэтэй байв.

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнсний хангамж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Номингэрэл үзэсгэлэнгийн талаар ярихдаа, “Ногоочдын 50 орчим хувь нь үзэсгэлэнд оролцож байна. БГД-ийн "1000 машины зогсоол" дахь байршилд хамгийн олон буюу 69 ногоочин бүтээгдэхүүнээ зарж байна. Иймд хог, цэвэрлэгээ, био 00-ийн зардалд лангуу бүрээс сарын 5-10 мянган төгрөгийн төлбөр авахаар зохицуулсан. Дээрх 25 байршлаас гадна байр, хорооллынхоо ойр ногоо худалдахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандаж болно. Төлбөр, хураамж авахгүй. Одоогоор 65 аж ахуй нэгж, иргэний хүнсний ногооноос дээж авч шинжилснээс эхний 20-ийнх нь хариу эрүүл ахуйн шаардлага хангаад байна. Үлдсэн хариу энэ долоо хоногтоо гарна. Үзэсгэлэн худалдааны байршил, түрээслэгчдийн тоо, гарал үүслээс шалтгаалан үнэ ханш дунджаар 100-200 төгрөгийн зөрүүтэй судалгаа гарсан” хэмээв.

Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй ногоочдод худалдаалж буй ногооны гарал үүслийн бичиг, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээг үндэслэн мандат олгож байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй 2021-09-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 3726 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.01/ 2021-09-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилд мэндчилгээ дэвшүүлэв 2021-09-01

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.3 хувиар нэмэгдлээ 2021-09-01

Намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийлээ 2021-09-01

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна 2021-09-01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой 2021-09-01

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт эхэллээ 2021-09-01

Есдүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь 2021-09-01

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр хариуцлагатай байвал хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бүрдэнэ 2021-09-01

Улаанбаатарт үүлшинэ бороо орохгүй 2021-09-02