Шинжилгээгээр коронавируст халдварын 3805 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.02/
Шинжилгээгээр коронавируст халдварын 3805 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан нэг 41-ээс дээш насны 2 эмэгтэй, 2 эрэгтэй нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 948 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 912
- Орон нутагт - 2893
Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 2570 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 15136 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн-9563
- Хүндэвтэр-4241
- Хүнд-1095
- Маш хүнд-237
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2332 нь хүүхэд байгаа бол 442 нь жирэмсэн эх байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.