Шинжилгээгээр коронавируст халдварын 3766 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.06/
Сүүлийн 24 цагийн хугацаанд 3766 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа.
Шинээр илэрсэн тохиолдлын 1271 нь Улаанбаатар хотод, 3494 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3175 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 651, хүүхэд 2651 байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн 12 473 нь хөнгөн, 4817 нь хүндэвтэр, 1396 нь хүнд, 255 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 28 890 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.