"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ.

"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми (ХАЧА), түүнчлэн Монгол, Пакистан, Тайландын Зэвсэгт хүчин оролцож буй "Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт даваа гарагт Хятадын Хэнань мужид эхэллээ.

Энэхүү сургуулилалтыг Цюэшань хошуун дахь ХАЧА-ийн хуурай замын цэргийн ангиудад хийх бөгөөд Хятад улсын зохион байгуулсан энхийг сахиулах анхны сургуулилалт болж буй юм. Дөрвөн орны цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах бүрэлдэхүүнд хамгийн их тулгардаг даалгавруудыг гүйцэтгэнэ.

Тодруулбал, сургуулилалтад оролцогчид байлдааны ажиллагааны талбарт хамтарсан тагнуул явуулах, нутаг дэвсгэрт эргүүл хийх, цуваа, ачааны цувааг дагалдан явах, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, террорист аюул заналд хариу арга хэмжээ авах, түр бэхлэлт, бааз барих, байлдааны талбараас эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийх, мөн халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах тактик боловсруулна.

Сургуулилалт есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургуулилалтад оролцож буй цэргийн албан хаагчдын нийт тоог мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өсөв 2021-09-03

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх албан ёсоор олгож эхэлсэн 2021-09-03

Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам өндөрлөлөө 2021-09-06

Биткойны талаар хэн юу өгүүлэв 2021-09-06

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ 2021-09-07

"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ. 2021-09-07

Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна 2021-09-07

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна 2021-09-07

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан 2021-09-07

Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан 2021-09-08

Сан-Сальвадор хотод биткойныг төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг эсэргүүцэн жагсав 2021-09-08