Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна.

Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс үнэтэй санал, зөвлөмж хуваалцав.  Тус хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зохицуулагч Др. Эда Моадсири, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зөвлөх Др. И Жон-юн нар оролцож Др. Эда Моадсири “Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулж, бэхжүүлэх нь” сэдвээр илтэл хэлэлцэв.
 
Монгол Улсын хүн амын 24.2 хувь (эрэгтэй-43.7%, эмэгтэй-5%) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8 хувь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 (22.6%) нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна. Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг Эрүүл мэндийн яамнаас манлайлан хийж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 3963 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.07/ 2021-09-07

“ICT EXPO” үзэсгэлэн есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулна. 2021-09-07

УИХ-н нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 17 нэр дэвшигч материалаа өгчээ 2021-09-07

Оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод хүч үзнэ 2021-09-07

БХБ-ын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллав 2021-09-07

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо 2021-09-07

Модны 2-ын замыг маргааш асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ. 2021-09-07

Есдүгээр сарын 11, 12-нд “Өнтэй өвөлжье” өдөрлөг болно 2021-09-07

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Ургац хураалтыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа. 2021-09-07

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа 2021-09-07

Тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ. 2021-09-07