Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрийн зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт өнөөдөр 00:50 цагт болсон бөгөөд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.
Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.