БНСУ-ын “Hyundai Motor” компани бүх загварын авто машиндаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна

БНСУ-ын “Hyundai Motor” компани бүх загварын авто машиндаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэхийг эрмэлзэж байна. Үүнтэй холбоотойгоор 2028 он гэхэд арилжааны бүх тээврийн хэрэгслийн загварууддаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. 

“Hydrogen Wave” дэлхийн цахим форумын үеэр “Hyundai” компанийн тэргүүн Чун Ыисуны мэдээлснээр, шинэ ачааны тэрэг, автобус зэрэг бусад арилжааны тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь устөрөгчийн хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь цэнэг хураагууртай байх боломжтой байна. 

Мөн “Hyundai” ийм тээврийн хэрэгслийн салбарт тэргүүлэхийн сацуу трамвай, галт тэрэг, усан онгоц, хотын агаарын хөдөлгөөнт хэрэгсэл гэх мэт бусад тээврийн хэрэгслүүд, мөн барилга байгууламж, цахилгаан станц, хотын эрчим хүчний эх үүсвэр зэрэгт устөрөгчийн системийг суурилуулах бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэхийг зорьж байгаа ажээ. 

Үүний зэрэгцээ манай компани 2040 он гэхэд устөрөгчийн системийн хэрэглээг робот, байгальд орчинд ээлтэй генератор зэрэг бусад талбарт өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж Ч.Ыисун хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-н Сөүл хотод зай барих дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг сунгалаа 2021-09-06

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өсжээ 2021-09-06

БНСУ-д халдварын 1375, нас баралтын 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн 2021-09-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшний цахим уулзалт хийнэ 2021-09-07

БНАСАУ байгуулагдсаны ойгоо тохиолдуулан цэргийн парад зохион байгуулж магадгүй 2021-09-07

БНСУ-ын “Hyundai Motor” компани бүх загварын авто машиндаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна 2021-09-08

Хойд Солонгос “Crash Landing on You”-г үзсэн найман сурагчид ял оноожээ 2021-09-08

БНСУ-д Румын улсаас “COVID-19”-ийн вакциныг илгээжээ 2021-09-08

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согийг Монгол Улсад айлчлахыг урив 2021-09-08

БНАСАУ нь БНХАУ, ОХУ тэргүүтэй социалист орнуудтай харилцаагаа бэхжүүлж байгаа 2021-09-09

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2021-09-09