Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 12-14-нд ОХУ-д зохион байгуулагдсан “Запад-2021” Стратегийн команд штабын сургуулийн хаалтын ажиллагаанд оролцов.

Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой танилцах уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Запад-2021” Олон улсын стратегийн команд штабын сургуульд олон орны Зэвсэгт хүчний төлөөллүүдтэй мөр зэрэгцэн өндөр зохион байгуулалттай, сахилга баттай оролцсон хошууч генерал Л.Гансэлэм тэргүүтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцуулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ Э.Цэндбаатарт 50 сая төгрөг олгоно 2021-09-17

Гурвалжингийн гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хаана 2021-09-17

Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа 2021-09-17

З.Мэндсайхан: Энэ жил тариалалтын нийт үрийн 30 хувийг шинэчилсэн нь ургацын хэмжээнд нөлөөлсөн 2021-09-17

Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа 2021-09-17

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав 2021-09-17

Караоке, баарны үйл ажиллагааг 22 цагаас хойш хязгаарлах санал гаргаж УОК-т хүргүүлжээ. 2021-09-17

Д.Баярболд: Аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ хангаж ажиллах шаардлагатай 2021-09-17

А.Амбасэлмаа: Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна. 2021-09-17

Шинжилгээгээр коронавируст халдварын 2796 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.17/ 2021-09-17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2021-09-17