Б.Ууганбаяр: Нэмж ор дэлгэх боломжгүй.

Б.Ууганбаяр: Нэмж ор дэлгэх боломжгүй.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Иргэд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэмж ор дэлгэх боломжгүй. Ор дэлгэлээ гэхэд тэнд ажиллах эмч, мэргэжилтэн байхгүй байна. Учир нь, эмч нарыг нэг өдрийн дотор бэлдэх боломжгүй. Гэхдээ хөдөө, орон нутагт тодорхой хэмжээнд ор дэлгэх ажил хийгдэж байна" гэлээ. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Зай барих нь маш чухал. Олноороо цугласан газарт халдвар улам дэгддэг, халддаг. Өвчтнийг ямар тохиолдол хаана, яаж эмчлэх вэ гэдэг дээр нарийн зохион байгуулалтад орох шаардлага байдаг. Эмнэлэгт тодорхой шалгуур хангасан тохиолдолд хэвтүүлдэг. Эрчимт эмчилгээ шаардлагагүй тохиолдолд гэрээр нь байлгаж байна. Тусгаарлаж, сайн хяналт тавих хэрэгтэй. Тухайн өвчтний амь насанд аюул заналхийлээгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэхгүй байх чиглэлийг дэлхийн олон орон баримталж байна. Зөвхөн мэдээлэл дээр тулгуурлаж хяналт тавиад зогсохгүй идэвхтэй эргэлт хийж, хяналт тавих нь чухал гэж бодож байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-24

“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслаа 2021-09-24

“Монсуль” ХХК бүх төрлийн автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ. 2021-09-24

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 иргэн байна 2021-09-24

“Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхийг уриаллаа. 2021-09-24

Б.Ууганбаяр: Нэмж ор дэлгэх боломжгүй. 2021-09-24

Шинжилгээгээр коронавируст халдварын 2612 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.24/ 2021-09-24

“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа 2021-09-24

А.Бурмаа: Томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчлөл үүсгэдэг маш олон вирус байдаг. 2021-09-24

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аки башёг тэргүүлсээр байна 2021-09-24

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдийн санал авна 2021-09-24