Эрээнд дахин нэг тохиолдол илэрч, нийт халдварын тоо 18 боллоо
![Эрээнд дахин нэг тохиолдол илэрч, нийт халдварын тоо 18 боллоо](http://olnodo.com/media/post/2021-10/QAqhCCIaoR2mmu3NYCRhy8P65do57L0lrn98yGLG.jpeg)
БНХАУ-д өчигдөр буюу аравдугаар сарын 29-нд ковид-19 халдварын 59 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс Өвөр Монголд 19 тохиолдол илэрчээ.
Өвөр Монголд бүртгэгдсэн тохиолдлыг дотор нь задалбал Эрээнд нэг, Алшаа аймгийн Эзнээ хошуунд 18 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал,
- Өвөр Монголд-19 (Эрээн-1, Алшаа аймгийн Эзнээ хошуунд-18 )
- Хэйлунцзян мужид-26
- Ганьсуд-11
- Бээжинд-2
- Ниншяд-1 тохиолдол бүртгэгджээ.
Эрээний хилийн боомтыг нээх эсэх талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол хилийн боомтыг шат дараатайгаар нээнэ" гэх мэдээллийг өчигдөр /2021.10.29/ өгсөн билээ.
ZINDAA.MN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.