Польш, Беларусийн хил дээр 3000 орчим хууль бус цагаач, дүрвэгч цуглараад байна

Польш, Беларусийн хил дээр 3000 орчим хууль бус цагаач, дүрвэгч цуглараад байна

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар Беларус, Польшийн хил дээр үүсээд буй нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэн, талуудыг цагаач, дүрвэгсдийн хүний эрх, аюулгүй байдлыг хангахыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргажээ.

НҮБ-ын системийн байгууллагууд тус хоёр улсын хил дээр бөөгнөрөөд буй дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэг гэдгээ илэрхийлсэн байна.

Польш, Беларусийн хил дээр одоогоор гурван мянга орчим хууль бус цагаач, дүрвэгч цуглараад байна. Ойрх Дорнод, Африкийн улс орнуудаас ирсэн олон мянган дүрвэгч Польшоор дамжин Герман, Бельги, Нидерланд руу гарах найдвар тээн иржээ. Даваа гарагт зарим дүрвэгч өргөст тороор татсан хаалтыг эвдэн Польшийн хил нэвтрэхийг завдаж, нөхцөл байдал улам хурцдаад байна.

Польшийн талаас Беларустай залгаа хил дээрээ тусгай техник, цэрэг, цагдаа татаад байна. Чанга яригчаар дүрвэгсдэд хандан англи, араб хэлээр хууль дүрэм сахиж, зөвхөн визтэй хүмүүс Европын Холбоо руу нэвтрэх эрхтэйг үе үе сануулж байгаа аж.

2021 он гарснаар 30 мянган хууль бус цагаач Беларус, Польшийн хилээр нэвтрэхийг завджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Польшийн тал хилийн бүсэд онц байдал тогтоож, одоогоор нийт 12 мянган цэрэг, цагдааг дайчилжээ.

ЕХ Минскийг хямралыг санаатайгаар хурцатгаж байна гэж буруутгаж, хориг арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний хариуд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хүмүүсийг дайнаас зугтаж, эх орноосоо дүрвэхэд хүргэсэн нөхцөл байдал үүсгэсэн барууны улс орнууд өөрсдөө буруутай хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Засгийн газар хүн ам, эдийн засгаа дэмжих шинэ багц арга хэмжээ авна 2021-11-08

Биткоины ханш анх удаа 67 мянган ам.доллар давжээ. 2021-11-09

Дэлхий даяар 7.3 тэрбум гаруй тун вакцин тарьжээ 2021-11-10

Хятадын эрчим хүчний хямрал дэлхий хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж магадгүй 2021-11-10

Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй ам.доллар алджээ. 2021-11-10

Польш, Беларусийн хил дээр 3000 орчим хууль бус цагаач, дүрвэгч цуглараад байна 2021-11-10

Японд “Pfizer”-ын вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрчээ 2021-11-11

Германд хорио цээрийн хязгаарлалтыг чангатгаж байна 2021-11-11

Хятад болон Европд цахилгаан автомашины борлуулалт өсөж байна. 2021-11-12

Австри улс вакцин хийлгээгүй хүмүүсийг гадуур гарч, олон нийтийн газруудаар явахыг нь хориглов. 2021-11-15

Хятадын ОХУ-тай хил залгаа мужуудад ковидийн халдварын тоос нэмэгдэв 2021-11-15