БНАСАУ хүний эрхийн талаарх НҮБ-ын тогтоолыг шүүмжилжээ
БНАСАУ-д хүний эрх зөрчигдөж буйг зэмлэн буруушаасан НҮБ-ын хорооны тогтоолыг Пёньян эрс шүүмжилжээ.
Энэ долоо хоногийн лхагва гарагт баталсан тогтоолыг Япон тэргүүтэй 60 гаруй орон дэмжсэн юм. Энэхүү баримт бичигт мөн Япон, БНСУ-аас хулгайлагдсан бүх иргэнийг нэн даруй нутаг буцаахыг Пёньянд уриалсан байна.
Харин БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд, АНУ тэргүүтэй бусад “дайсагнагч хүчнүүдийн” тогтоол нь БНАСАУ-ын нэр хүндийг гутаах зорилготой хэмээн эрс шүүмжилжээ.
Мөн БНАСАУ-ын “хүний эрхийн асуудал”-д анхаарлаа хандуулж байгаа улс орнуудыг "хүний эрхийг хамгийн ноцтой зөрчигчид" хэмээн тодорхойлоод, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл зэргийг эш татсан байна.
НҮБ БНАСАУ дахь хүний эрхийн байдлыг зэмлэн буруушаасан тогтоолыг 2005 оноос хойш жил бүр танилцуулж буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.