Японд онцгой байдал зарлахад ойрхон байна
ТОКИО. /TASS/. Коронавирус тархаж байгаатай холбоотойгоор улс оронд онцгой байдал зарлахад ойрхон байгаа хэдий ч энэ шийдвэрийг гаргахдаа маш болгоомжтой хандана гэж Японы эрх баригчид үзэж байна. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.
“Онцгой байдлын дэглэм тогтоох нь ард иргэдийн амьдралд асар их нөлөө үзүүлнэ. Иймэрхүү шийдвэрийг гаргахдаа төрөл бүрийн салбарын шинжээчдийн үзэл бодлыг харгалзан үзэж, маш болгоомжтой хандах болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч нөхцөл байдал улам хурцадвал хотуудыг хаах, иргэдийг гэрээсээ гарахыг хориглох зэргээр хатуу арга хэмжээ авахаа Ёсихидэ Суга үгүйсгэсэнгүй.
Японд одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 2600 давж, 67 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн 700 орчим нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.