Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ

Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ

Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг цагдаа нар 40 хоног хайсны эцэст баривчилжээ. Түүний тухай мэдээлэл өгсөн хүнд их хэмжээний мөнгөн шагнал амлаад байв.

Өдгөө 39 настай түүнийг Хятадад Жу Сянжян хэмээн нэрлэж байгаа бөгөөд (солонгос нэрийг нь зарлаагүй байна) 2013 онд БНАСАУ-аас оргож, удалгүй Хятадын шүүхээс шоронд хоригдох ял сонсжээ. Хятадын шоронгоос оргох нь маш ховор тохиолдол тул энэ явдал тус улсын олон нийтийн сүлжээнд томоохон шуугиан дэгдээсэн байна.

Бээжин дэх төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлаг болох "Beijing News"-ээс түүний оргож буйг харуулсан хяналтын камерын бичлэгийг цацсан  байна. Уг бичлэгт нэгэн хоригдол аравдугаар сарын 19-нд шоронгийн хашаа руу авирч, гол барилгын дээвэр дээр гарч, улмаар цахилгаан хүчдэлтэй гадна хашааг даван гарч буй нь харагдах аж.

Шоронгоос оргож буй бичлэг.

Удаан хугацаанд хоригдсон хүн бие бялдраа ингэж сайн хадгалж үлдсэн нь олон хүнийг гайхшруулжээ. Мөн харуулууд түүнийг хөөсөн ч тусыг эс олсныг дүрс бичлэгээс харах боломжтой гэнэ. Эрх баригчид түүнтэй холбоотой аливаа мэдээллийн шагналын хэмжээг тогтмол нэмэгдүүлж иржээ. Хамгийн сүүлд 109 мянган доллар болгосон байна.

Хятадын эрх баригчдын  мэдэгдсэнээр Сянжян эх орноосоо дүрвэсэн энгийн нэг хүн биш ажээ. Шүүхийн албан бичигт түүнийг Хятадын нутаг дэвсгэрт нэвтэрснийхээ дараа хил орчмын тосгоны хэд хэдэн айлыг дээрэмдсэн гэж бичсэн байна. Мөн айлд нуугдаж байсан бөгөөд түүнийг олсон өндөр настай эмэгтэйг хутгалсан гэжээ. Түүнийг баривчилсны дараа хулгайлсан гар утас, хувцас, мөнгийг нь хураан авсан байна. 

Сянжянд Хятадын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр 11 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр өнгөрсөн сард оргох үедээ есөн жилийг нь эдлээд байжээ. Ял эдлэх хугацаа нь дууссаны дараа түүнийг БНАСАУ руу буцаах ёстой байв. Гэтэл ингэж оргож байгаа нь эх орон руугаа буцах сонирхолгүй байгааг харуулж байна гэж олон нийт үзэж байна. Учир нь Хойд Солонгос руу буцвал түүнийг Хятадаас ч илүү хатуу шийтгэл, тэр дундаа цаазаар авах ял хүлээж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын эх газарт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 91 тохиолдол шинээр илэрсэн 2021-12-01

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 20 хувиар унажээ. 2021-12-01

Латин Америкт “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ 2021-12-01

Нидерландад “омикрон”-оор халдварласан тохиолдол эрт бүртгэгдсэнийг тогтоожээ 2021-12-01

Японд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарьж эхэллээ. 2021-12-01

Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ 2021-12-02

АНУ-д коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ 2021-12-02

“Омикрон” хувилбар 25 улс орон, бүс нутагт илрээд байна 2021-12-02

Австралид Африкийн нэг ч улсад зорчоогүй хүнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ. 2021-12-02

АНУ хилийн чанадаас ирэх иргэдэд тавих шаардлагаа чангатгана 2021-12-03

Их Британид “омикрон” хувилбарын тохиолдлын тоо өдөрт 50 хувиар өсжээ 2021-12-06