Индонезид галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүн 14-т хүрэв

Индонезид галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүн 14-т хүрэв

Индонезийн Зүүн Ява мужид оршдог Семеру галт уул бямба гарагт дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 14-т хүрч, 56 хүн гэмтэж бэртэж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, гэмтэж бэртсэн 35 хүний биеийн байдал хүнд байгаа ба амиа алдсан таван хүнийг хэн болохыг нь хараахан тогтоогоогүй байна. Мөн нийт 1300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд есөн хүн сураггүй байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун байшин нурж, 33 сургууль сүйдсэн талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Мөн галт уулын лааваас ч аюултай байж болзошгүй үнс, чулуу, галт уулын хий холилдсон пирокластик урсгал үүсэх эрсдэлтэй тул Семеру уул аюултай хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

“Пилокластикийн урсгал үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа тул хүн бүрд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Энэ үзэгдэл ямар ч анхааруулгагүйгээр тохиох аюултай” гэж Семеру галт уулын ажиглалтын багийн дарга Лисванто “CNN” телевизэд мэдээлжээ. Түүний хэлснээр, ийм үзэгдэл хэзээ болохыг урьдчилан таамаглах шинж, арга барил байдаггүй тул маш аюултай байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ 2021-12-02

“Омикрон” хувилбар 25 улс орон, бүс нутагт илрээд байна 2021-12-02

Австралид Африкийн нэг ч улсад зорчоогүй хүнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ. 2021-12-02

АНУ хилийн чанадаас ирэх иргэдэд тавих шаардлагаа чангатгана 2021-12-03

Их Британид “омикрон” хувилбарын тохиолдлын тоо өдөрт 50 хувиар өсжээ 2021-12-06

Индонезид галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүн 14-т хүрэв 2021-12-06

Тайландад коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв. 2021-12-06

Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноолоо. 2021-12-06

Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хориог хэвээр үлдээнэ 2021-12-08

“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ 2021-12-08

Их Британид бүртгэгдсэн шинэ омикрон вирусний халдвар өндөр байна 2021-12-08