Коронавирусний халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэв

Коронавирусний халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Коронавирусний халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан байна.

Уг журмыг анх коронавирусний халдвар тархаж эхэлж байхад баталсан бөгөөд өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийт хүн амын 66.5 хувь вакцины хоёрдугаар тунд, 28.5 хувь гуравдугаар тунд хамрагдсан тул шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Мөн уг журмыг ойрын хугацаанд олон нийтэд дэлгэрэнгүй танидцуулна гэдгийг дурдсан юм.

Тэрбээр, “Өмнөх журмаар “улбар шар” түвшинд ресторан, кофе шопоос эхлээд дотоод орчинд ажилладаг 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсныг 15 болгон бууруулсан. Харин “шар” түвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар заасан байсныг өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байхаар шийдсэн. Нийтээр нь хаадаг, хязгаарладаг байдлаас бид аль болох татгалзаж байгаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааны онцлогт тохируулан тусгай журам боловсруулж мөрдөхөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад халдвар бүртгэгдсэн тохиолдолд ямар зохицуулалт хийхээ тэр журмаараа зохицуулна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АИ-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна 2022-01-05

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж байна 2022-01-05

Шинжилгээгээр коронавируст халдварын 585 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-05

Өвлийн олимп Бээжин хотноо ирэх хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ 2022-01-05

Өнөөдөр 3794 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийгээд байна 2022-01-05

Коронавирусний халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэв 2022-01-05

С.Энхболд: Дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэх тогтоолын төсөл боловсрууллаа 2022-01-05

Л.Оюун-Эрдэнэ: Дарханы замын бүтээн байгуулалтыг 2023 оны аравдугаар сараас өмнө дуусгахыг үүрэг болгожээ 2022-01-05

Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын түвшинд анхаарна 2022-01-05

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2022-01-05

Татварын тайланг ирэх сарын 15-ны дотор ирүүлнэ 2022-01-05