"МИАТ" компанийн зарим нислэг цуцлагдлаа
Улаанбаатараас БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио чиглэлд үйлдэхээр товлосон МИАТ компанийн дараах нислэгүүдийг өнөөдөр /2022.01.06/ цуцаллаа.
Энэ талаар МИАТ компаниас тодруулахад, "Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусний "Омикрон" хувилбарын дэгдэлтээс үүдэн тухайн нислэгүүд цуцлагдсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хүргэнэ" гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр БНСУ болон Японы талаас нислэгийг цуцлах санал гаргасан аж.
ЦУЦЛАГДСАН НИСЛЭГҮҮД
Улаанбаатар - Токио
- 2022.01.30
Улаанбаатар - Сөүл
- 2022 оны нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29
- Хоёрдугаар сарын 01, 08, 15, 22
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.