Португалийн татамид Монголын 21 жүдоч барилдана

Португалийн татамид Монголын 21 жүдоч барилдана

Жүдо бөхийн энэ оны анхны гран-при Португали улсын Одивелас хотод энэ сарын 28-30-нд болно. Португалийн татамид 47 орны 418 (эрэгтэй 242, эмэгтэй 176) тамирчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас 21 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.

Тодруулбал, тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Сумъяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д Д.Мөнхтулга, О.Хангай, +100 кг-д С.Бат-Орших нар нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин-Эрдэнэ, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.