Агаарын тээврийн компаниуд зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа цуцлахыг Их Британид уриалжээ

Агаарын тээврийн компаниуд зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа цуцлахыг Их Британид уриалжээ

Олон улсын зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалт нь “омикрон” хувилбарын тархалтаас сэргийлэхэд үр нөлөөгөө үзүүлээгүй тул вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд чөлөөтэй зорчих нөхцөлийг эргэн бүрдүүлэхийг агаарын тээврийн компанийн удирдлагууд Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидад хандан уриалжээ.

“British Airways”, “Ryanair” тэргүүтэй агаарын тээврийн компанийн удирдлагууд С.Жавидад хаягласан захидалдаа ирээдүйд гарах халдварын тархалтыг хязгаарлалтын арга хэмжээ тогтоохгүйгээр зохицуулах тодорхой баримт бичгийг боловсруулахыг хүсээд, цаашид шинэ хувилбаруудаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хааж, нислэгүүдийг зогсоохгүй байхыг Их Британид уриалсан байна.

“COVID-19”-тэй дасан зохицож амьдарна гэдэг нь хэвийн байдалдаа эргэн орох, шинэ хувилбаруудаас сэргийлэхийн тулд сонор сэрэмжтэй байх, шаардлагатай тохиолдолд улаан жагсаалтыг гаргахаас гадна дотоодын эдийн засаг, зочлох үйлчилгээний салбарт хэрэгжүүлж байгаатай нэгэн адил бүх хязгаарлалтыг арилгахыг хэлнэ” гэж “Airlines UK” холбооны тэргүүн Тим Олдерслейд мэдэгджээ. Их Британид бүртгэлтэй агаарын тээврийн компаниудын нэгдсэн холбооны мэдээлснээр, тус улсад 2021 онд олон улсын нислэгийн тоо 2019 оныхоос 71 хувиар буурсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.