Халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмнэ

Халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, Нийгмийн халамжийн сангаас сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг 75 мянган иргэн байдаг. Уг тэтгэмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насны хүүхэд, одой хүнд олгодог байна.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Коронавирусний цар тахлаас иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор баталсан нэг удаагийн хуулийн хүрээнд 2020 оны тавдугаар сараас 2021 оныг дуустал дээрх тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмж, 288 мянга болгон олгож байгаад 2022 оны төсвийг батлахад зогсоосон юм. Харин өнөөдөр Засгийн газрын хурлаас уг 100 мянган төгрөгийг энэ оныг дуустал нэмж олгохоор шийдвэрлэсэн” гэлээ.

Энэ оны нэгдүгээр сарын 100 мянган төгрөгийн нэмэгдлийг иргэдийн данс руу ойрын хугацаанд шилжүүлнэ гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсвийн тодотголд тусгажээ 2022-01-28

АТГ: Хөгжлийн банкны зээл олголт, зарцуулалттай холбоотой 8 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэсэн 2022-01-28

Халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмнэ 2022-01-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно 2022-01-28

МАН Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар мэдэгдэл гаргав 2022-01-29

Халамжийн тэтгэврийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмнэ 2022-01-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 2057 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-29

О.Пүрэв холимог тулаанд хоёр дахь ялалтаа авлаа. 2022-01-29

Монголын боксчид тивийн АШТ-ээс 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль авлаа 2022-01-30

Шинжилгээгээр коронавируст халдварын 1834 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-30

“Бээжин-222” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөв. 2022-01-30