"КОЙКA"-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жун Мо-той цахим уулзалт хийлээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКA/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жун Мо-той цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газар Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014-2016 онд хамтран хэрэгжүүлсэн E-immigration төслийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд олон улсад нийцсэн шинэ программ хангамж, техник технологи, цахим гарцыг нэвтрүүлсэн нь Монгол Улсад амжилттай хэрэгжсэн жишиг болохуйц төсөл болсныг онцоллоо гэж ГИХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.