Уулчин Б.Гангаамаа дэлхийн гурав дахь оргилд авирна
Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Гангаамаа дэлхийн гурав дахь ноён оргил Канченжунгагийн оргилд гарахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.
Монголын шилдэг уулчин Б.Гангаамаа нэлээд хугацаанд завсарласны дараа монгол хүн оргилд нь гарч байгаагүй тус оргилд гарч Төрийнхөө далбааг мандуулах юм байна.
Хималайн нурууны нэгэн оргил болох Канченжунга 8586 м өндөртэй Непал /Балба/ болон Энэтхэгийн Сикким мужийн хилийн зурвас дээр оршдог. Гавьяат уулчин Б.Гангаамаа 2011 онд дэлхийн зулай Эверест /8848м/-д, 2018 онд дэлхийн хоёр дахь оргил К2 /8611м/-д амжилттай авирч улсынхаа тугийг мандуулсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.