Д.Рагчаа гарьдын хүү сүмо бөхөд хүч үзнэ
Японы Осака хотод гуравдугаар сарын 13-нд мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн эхэллээ.
Тус тэмцээнд Монголын 20 бөх зодоглох байснаас макүшита зиндааны Дэванорюү Т.Тэмүүлэн гэмтэл, Хокүтэнкай Г.Сүхбат ковидийн улмаас барилдсангүй. Гэхдээ ирэх тэмцээнээс монгол сүмочдын арми нэгэн удамт бөхөөр эгнээгээ өргөжүүлнэ. Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамьянтогтох мэргэжлийн дохёнд хүч сорихоор Японд очоод байна.
Д.Рагчаа гарьдын хүү гэхээр дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү болж байгаа юм.
Р.Жамьянтогтох хүү Асасэкирюү Б.Дашнямын Такасаго дэвжээнд элсэхээр болоод бэлтгэл, дадлагадаа гараад байна. Одоо мэргэжлийн сүмод Японы домогт аварга Тайхогийн хоёр ач хүү барилдаж байгаа. Манай бөхчүүдээс комүсүби Хоошёорюү их аварга Асашёорюүгийн ач дүү, Чиёошёома Улсын арслан Б.Ганбаатарын хүү, Токисоүма нь Дархан аварга Г.Өсөхбаярын ах Улсын харцага Г.Батбаярын хүү, Хокүтэнкай комүсүби асан Тамавашигийн ач дүү юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.