Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогдлоо
Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өнөөдөр (2022.03.19) Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батална. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна.
Дөнгөж сая холбооны удирдлагын сонгууль болж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг мөн хашдаг ба Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм.
Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.