Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцвэр байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн энэ өдрийг Ойн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2012 онд гаргажээ. Манай улс энэ өдрийг 2015 оноос эхлэн тэмдэглэж, иргэд олон нийтийн ойн ач холбогдлын талаарх боловсрол, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн юм.

Энэ жил Дэлхийн ойн өдрийг олон улсад “Эх дэлхий тогтвортой хэрэглээ” уриан дор, тодруулбал, “Ойн тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэ өдөр ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс “Мод үржүүлэг” сэдвээр сургалт зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү хэлэхдээ, “Ой нь дэлхийн хуурай газрын экосистемд томоохон байр суурийг эзэлдэг. Ойн экосистемд хүний нийгэм, нийгэм-эдийн засгийн бүх талын гүйцэтгэх үүрэг оролцоо их өндөр байдаг”-ийг онцолж байна. Тэрээр, ойн өдрийг энэ бүхнийг олон нийтэд ойлгуулах, экосистемийн гүйцэтгэх үүргийг танин мэдүүлэх, ойн нөөцийг хамгаалж нөхөн сэргээх уриалгыг бүх нийтэд мэдүүлж соён гэгээрүүлэх зорилгын дор тэмдэглэж буйг тодотгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум мод тарих уриалгыг гаргаж, энэхүү уриалгыг иргэд, ААН-үүд дэмжиж эхэлсэн. Жилд 130 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.