Хасын Хүлэгүүд баг "Янзтай Дээд лиг"-ийн аварга боллоо.

Хасын Хүлэгүүд баг "Янзтай Дээд лиг"-ийн аварга боллоо.

Хасын Хүлэгүүд баг сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай Дээд лиг"-ийн аварга болсноор Монголын сагсан бөмбөгийн түүхэнд 7 дахь удаагаа аваргалсан цорын ганц баг тодорлоо.

Тус баг 2004 оны Дээд лигээс эхлэн өнөөг хүртэл монголын сагсан бөмбөгийн дээд түвшинд маш амжилттай оролцсоор байгаа юм.

Сагсанбөмбөгийн 2022 оны улирлаас олон жил талцаж хуваагдсан сагсан бөмбөгийн холбоод эв эеийг хичээн нэгдэж ийнхүү Дээд лигийг амжилттай зохион байгуулав. Мөн 2 жил үргэлжилсэн “Ковид-19” цар тахлын үеэр сагсан бөмбөгт хайртай хүүхэд, залуус, сонирхогчиддоо Дээд лигийн тоглолт зориулагдсан гэдгээрээ ач холбогдол өндөр байв. Хүлэгүүд багийнхан энэхүү содон улиралд түрүүлэхийн төлөө багаараа хичээсний үр дүнгээ үзлээ.

Түүнчлэн 2022 оны "Янзтай Дээд лиг"-ийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.