Елизаветагийн хөрөг бүхий алтан зоос 700 мянган еврогоор зарагджээ

Елизаветагийн хөрөг бүхий алтан зоос 700 мянган еврогоор зарагджээ

Английн хатан хаан I Елизаветагийн (1533-1603) хөрөг бүхий алтан зоос Германд болсон дуудлага худалдаагаар 700 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ. 

Тус зоос 44 мм-ийн диаметртэй 61 гр жинтэй ажээ. Түүнчлэн эцсийн үнэ нь 250 мянган евро хүрнэ гэж шинжээчдийн тооцоолж байснаас хамаагүй өндөр үнэ хүрснийг онцолсон байна. Дуудлага худалдаанд оролцогч I Елизаветагийн хөрөг бүхий алтан зоосыг 700 мянган еврогоор худалдаж авчээ. Гэсэн хэдий ч нэрээ нууцалсан худалдан авагч татварын хамтаар нийт 840 мянган евро төлөх ёстой байна. 

Английн хатан I Елизавета нь (1558-1603) Тюдорын удмын сүүлчийн хүн байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.