“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 30 дахь өдрөө болов
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 30 дахь өдрөө болов.
Өнөөдөр улсын хэмжээнд 16822 иргэн 252 заал, 14 фитнесс, зургаан гадаа талбай, найман клуб, 252 чийрэгжүүлэх танхим, 14 соёлын төв, дөрвөн усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдсан байна.
Дасгал хөдөлгөөн хийх иргэдийн оролцоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 248085 иргэн биечлэн дасгал хөдөлгөөн хийжээ. Баян-Өлгий аймаг “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг төв талбайдаа өрнүүлж, 1010 иргэн хамрагдсан нь онцлууштай байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.