Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан

Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан ч нас барсан тохиолдлын тоо 43 хувиар өссөн талаар мэдээллээ.

Тус байгууллагаас танилцуулдаг халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 21-27-нд “COVID-19”-ийн улмаас 45 мянган хүн нас баржээ. Өмнөх долоо хоногт энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 33 мянгад хүрээд байсан юм.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар, нас барсан тохиолдлын тоо ийнхүү өссөнд Чили, АНУ зэрэг Америк тивийн орнуудад “COVID-19”-ийн нас баралтын тодорхойлолтыг өөрчилсөн, мөн Энэтхэгт өмнөх долоо хоногийн үзүүлэлтүүд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Чилид хамгийн олон буюу 11858 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 1710 хувиар өссөн үзүүлэлт болсон бол АНУ-д нас барсан тохиолдлын тоо найман хувиар өссөн байна.

Мөн Энэтхэгт 4525 хүн нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 319 хувиар өсжээ.  ДЭМБ-ын мэдээлснээр, энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтэд бүртгэгдээгүй байсан Махарашра мужийн нас барсан тохиолдлын тоо энэ долоо хоногийнход нэмэгдсэнтэй холбоотой байна.

Харин “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд буурсан бол Герман, Итали, Францад өмнөх долоо хоногийнхоосоо өссөн байна. Тодруулбал, Герман, Италид өвчлөл хоёр, зургаан хувиар тус тус өссөн бол Францад 45 хувиар өсжээ.

ДЭМБ коронавирусний тархалтын бодит тоон үзүүлэлт өндөр байж болзошгүйг удаа дараа мэдэгдээд байгаагаас гадна сүүлийн долоо хоногт олон улс орон шинжилгээний хөтөлбөр болон бусад тандалтын арга хэмжээгээ зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Ингэх нь вирусний тархалтыг нарийвчлан хянах хүчин чармайлтыг сулруулна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадад коронавирусний дотоодын халдварын 1219 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2022-03-28

Шанхай хотод хөл хорио зарлах болсноо Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ. 2022-03-29

Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотод энхийн хэлэлцээ хийхээр ирлээ 2022-03-29

АНУ-д “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш халдварын 80,000,546 тохиолдол илэрсэн 2022-03-30

Владимир Мединский: Энхийн хэлэлцээ үр бүтээлтэй болсон  2022-03-30

Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан 2022-03-31

ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлсний төлбөрөө рублиэр авахаар боллоо. 2022-04-01

Японд “COVID-19”-ийн өвчлөл дахин эрс нэмэгдэж болзошгүй байна 2022-04-01

Вилл Смит Кино академиас өөрийн хүсэлтээр гарсан. 2022-04-02

Польш улс Америкийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. 2022-04-04

Израилд цахилгаан автомашин 2021 онд ойролцоогоор 400 хувиар өссөн  2022-04-04