БНСУ-ын “Samsung” утасны хэрэглэгчид өөрсдөө утсаа засдаг болно

БНСУ-ын “Samsung” утасны хэрэглэгчид өөрсдөө утсаа засдаг болно

БНСУ-ын “Samsung” компани “ iFixit” хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хэрэглэгчдэдээ утас зэрэг хэрэгслээ өөрсдөө засах боломж олгохоор болжээ.

“Samsung” компанийн шинэ хөтөлбөр “Apple” компанийн өмнө нь танилцуулж байсан шинэ үйлчилгээтэй ижил. “Samsung”, “iFixit” компаниуд хамтран Galaxy S20, Galaxy S21 болон Tab S7 Plus загваруудын сэлбэг, багажуудыг гаргах аж. Гэхдээ сүүлийн үеийн S22 загварын утас үүнд багтаагүй байна.

Тус компани шинэ үйлчилгээгээ ирэх зун гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Бие даан засвар хийх програмыг хэрэглэх хэрэглэгчдэд дэлгэц, ар, цэнэглэгчийн оролтыг солих дэлгэрэнгүй заавар өгөх аж. Ингэхдээ хуучин сэлбэгүүдийг “Samsung” компани хүлээн авч, дахин боловсруулах юм байна.

“Apple”, “Samsung” компаниуд АНУ-ын ихэнх муж, Европын Холбоонд мөрдөгдөж эхэлсэн засвар хийх эрхийн тухай хуульд хариу болгон ийм үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын алдарт жүжигчид Хён Бин, Сон Е Жин нарын хуримын ёслол боллоо 2022-03-31

БНСУ Хөх ордонг концертын төв болгоно 2022-03-31

Солонгос улсад “Ковид-19” халдварын 280,273 тохиолдол шинээр илэрсэн байна 2022-04-01

БНСУ-д өнөөдрөөс нэг удаагын хуванцар аяга, хоолны хэрэгсэл хэрэглэхийг хориглолоо 2022-04-01

Солонгосын цэргийн хоёр онгоц мөргөлджээ... 2022-04-01

БНСУ-ын “Samsung” утасны хэрэглэгчид өөрсдөө утсаа засдаг болно 2022-04-02

БНСУ-аас гадаад улс орон руу аялагчдын тоо огцом нэмэгджээ.  2022-04-03

БНСУ-ын "BTS" хамтлаг багагүй дуулиан дэгдээгээд байна. 2022-04-04

Хойд Солонгос Өмнөдийн гол гол цэгүүдийг “хайр найргүй” устгана  2022-04-04

Ким Ё Жон: БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлэв. 2022-04-04

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа 2022-04-05