“Хакүхогийн цом” хүүхдийн сүмо бөхийн тэмцээн Токио хотноо явагдаж байна.

“Хакүхогийн цом” хүүхдийн сүмо бөхийн тэмцээн Токио хотноо явагдаж байна.

Ёкозүна их аварга М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхогийн цом”-ын төлөөх хүүхдийн сүмо бөхийн тэмцээн Япон Улсын нийслэл Токио хотноо явагдаж байна.

Тэмцээнийг "YouTube" хуудсаар шууд дамжуулж байгаа аж. Мөн Монгол хүүхдүүдийн дундах сумогийн тэмцээнийг ирэх аравдугаар сард эх орондоо зохион байгуулах ажээ.

Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 2020 онд Японд зохиогдсон "Хакүхо кап" олон улсын сүмо бөхийн тэмцээнд Монгол хүү А.Сосорхүү ахлах насанд буюу 13-15 насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж, анх удаа түрүүлсэн билээ. Харин тус тэмцээний багийн төрлийн барилдаанд 148 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын баг хүрэл медалийн эзэд болж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.